MonKino
Хүүгийн сонгосон ээж

Хүүгийн сонгосон ээж

Кино HD 2,500₮
Шинэ Орчин үе

Ээжийгээ алдсан бяцхан Шиши аавтайгаа олон бүтэлгүй болзоонд явна. Тэд даруухан жолооч Линь Шиүюньтэй учрахад бүсгүйн энгийн халамж хүүд эхийн хайрыг мэдрүүлж, шинэ гэр бүлийн эхлэл болно.

Тасалбар авах 0

ТАСАЛБАРЫН КАСС

Аль тасалбараар орох вэ?

Тасалбар авахын өмнө нэвтэрнэ үү.

Түүхийн тухай

Ээжийгээ алдсан бяцхан Шиши аавтайгаа олон бүтэлгүй болзоонд явна. Тэд даруухан жолооч Линь Шиүюньтэй учрахад бүсгүйн энгийн халамж хүүд эхийн хайрыг мэдрүүлж, шинэ гэр бүлийн эхлэл болно.

Нээлт
—
Төрөл
Кино
Үнэ
2,500₮
Чанар
Full HD

ЖУРАМ

MonKinoг ашиглах журам

Шинэчилсэн: 2026.10

Энэ журам хэнд хамаатай вэ?

MonKinoнд дугаараа бүртгүүлсэн, тасалбар худалдаж авсан, эсвэл трейлер үзсэн хүн бүрт хамаарна. Сайтыг ашиглаж эхэлснээр та журмыг уншиж танилцсан гэж үзнэ.

Нэг дугаар — нэг төхөөрөмж

Нэг бүртгэлээр нэгэн зэрэг зөвхөн нэг төхөөрөмж дээр нэвтэрч болно. Өөр утас, компьютераас нэвтэрмэгц өмнөх төхөөрөмж автоматаар гарна. Нууц үгээ хэнд ч бүү өг.

Үзэхээс өөр юу хийж болохгүй вэ?

Тасалбарын хугацаа

Нэг кино авбал 7 хоног, анги авбал 30 хоног, "Бүх сан" тасалбар сонгосон хугацаандаа (30–365 хоног) хүчинтэй. Төлбөр Wire.mn-ээр баталгаажмагц тасалбар шууд нээгдэнэ. Нээгдсэн тасалбарын мөнгийг буцааж олгодоггүй.

Сан өөрчлөгдөх үү?

Тийм. Шинэ бүтээл нэмэгдэж, зарим нь эрхийн хугацаа дуусаад хасагдаж болно. Журамд өөрчлөлт орвол энд огноотойгоор шинэчилнэ.

Бүртгэл хаагдах тохиолдол

Бүтээлийг хулгайлж тараасан, системд халдах оролдлого хийсэн, эсвэл нэг бүртгэлийг олуулаа ашигласан нь илэрвэл бүртгэлийг сануулгагүйгээр хаана.

Асуулт байна уу?

MonKinoны албан ёсны хуудсаар бидэнд бичээрэй.

НУУЦЛАЛ

Мэдээллийн нууцлал

Танаас юу авдаг вэ?

Гар утасны дугаар (SMS кодоор баталгаажуулна), нууц үгийн шифрлэгдсэн хэлбэр, худалдаж авсан тасалбарууд. Google-ээр орсон бол нэр, имэйл тань нэмэгдэнэ.

Сайт ашиглах явцад

Аль бүтээлийг хэдийд үзсэн, ямар төхөөрөмж, хөтчөөр орсон тухай техникийн бүртгэл үлдэнэ. Үүгээр "Үргэлжлүүлэн үзэх" жагсаалт гаргаж, доголдлыг засдаг.

Төлбөрийн мэдээлэл

Картын болон банкны мэдээлэл тань манайд огт хадгалагдахгүй — төлбөрийг Wire.mn болон таны банк шууд гүйцэтгэнэ. Бид зөвхөн нэхэмжлэхийн дүн, төлөвийг хардаг.

Cookie

Зөвхөн нэвтэрсэн төлөвийг санахад ашигладаг. Cookie-г хаавал хуудас бүрд дахин нэвтрэх болно.

Хэнтэй хуваалцдаг вэ?

Хэнтэй ч зардаггүй. SMS илгээхэд CallPro, видео тоглуулахад Bunny үйлчилгээ зөвхөн шаардлагатай хэсгийг нь ашиглана. Хуулийн дагуу албан шаардлага ирвэл гаргаж өгнө.

Бүртгэлээ устгах

Бүртгэл, түүхээ бүрмөсөн устгуулахыг хүсвэл бидэнд бичээрэй — 5 ажлын өдөрт устгаад хариу мэдэгдэнэ.